Blog

XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “МӨНГӨЛӨГ ӨВӨЛ” мөсний баярыг зохион байгуулав.

 Сумын ард иргэд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нэгдмэл уур амьсгалыг  бүрдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “МӨНГӨЛӨГ ӨВӨЛ” мөсний баярыг сумын 1987 оны залуучууд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн цар хүрээтэй зохион байгуулав. Сумо бөхийн эмэгтэй төрөлд Х.Күнсауле 1 дүгээр байр, Х.Сайрангүл 2 дугаар байр, Д.Ахгүл 3 дугаар […]

READ MORE

XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “МЯНГАН ТЭМЭЭ”-ний баярыг зохион байгуулав.

Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, үр хойшдоо өвлүүлэн үлдээх зорилгоор тус суманд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хөрш зэргэлдээ Ногооннуур сум, Бугат сум, Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Манхан сумаас тэмээчид оролцсон Мянган тэмээний баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэв. Уг арга хэмжээнд Тэмээний уралдаанд Өлгий сумын 9 дүгээр багийн тэмээчин К.Айбекийн […]

READ MORE

Сумын аварга малчин, саальчин, тариаланч болон оны шилдгүүдэд шагнал гардуулав.

Туулай жилийн ажил үйлсээрээ хошуучлан ажиллаж малынхаа тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлсэн 26 малчин өрх, жилийн 4 дөрвөн улиралд сүү, цагаан идээ боловсруулж сумынхаа хүн амыг эрүүл, экологийн цэвэр хүнсээр хангах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй 13 саальчинд, 2 тариаланч нарын шагналыг сум багийн удирдлагууд шагнал гардуулж,  ажил хөдөлмөр амжилтаа үнэлүүлэн шагнагдсан шилдгүүддээ баяр […]

READ MORE

ТУУЛАЙ ЖИЛИЙН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛЖ ШАГНАВ

Эрдэнэт мал сүргээ төрөл бүрээр нь өсгөж үүлдэр угсаа, ашиг шимийг нь сайжруулан малч ухаан, туршлгаараа тэргүүлж, монголын уламжлалт мал аж ахуй нүүдэлчин соёлоо өвлөн тээж яваа Улсын хошой аварга малчин өрхөөр шалгарсан Баянжаргал овогтой Гантулга, Сүхээ овогтой Нарантуяа нарын шагнал, өргөө цагаан гэр, Улсын аварга малчны үнэмлэх болон энгэрийн тэмдэг, аварга малчны цомыг Улсын […]

READ MORE

Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шуурхай хуралдаанаас дараах үүрэг даалгаврыг өглөө

Цагаан сарын баярыг угтаж мянган тэмээний баяр болон мөнгөн өвлийн мөсний баярыг чанартай зохион байгуулах. Улсын Хошой аварга малчин өрхөөр шалгарсан Б.Гантулгад Улсын их хурлын гишүүн Т.Аубакир болон дэд сайд С.Зулпхар болон аймгийн сумын удирдлагууд шагнал гардуулж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх тул төрийн албан хаагчид болон иргэдийг өргөнөөр хамруулах. Ээлжит бус чуулганы бэлтгэл ажлыг хангуулж […]

READ MORE

Алтанцөгц сумын 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн шуурхай хуралдаанаас гарсан Засаг даргын өгсөн үүрэг даалгавар

Баянбулаг багаас хамуу өвчин гарах шинжтэй байгаа тул онцгойлон анхаарч ажиллахыг нэгжийн малын эмч нарт үүрэг болгох. Шинээр гарч буй хууль, эрх зүйн шийдвэрийг багийн ард иргэдэд сурталчлан ажиллахыг Хууль, эрх зүйн мэргэжилтэн болон багийн Засаг дарга нарт үүрэг болгох. Аргаль, Янгир ямаа нутагшиж байгаа газарт үзлэг шалгалт хийж биотехникийн арга хэмжээ авах. БОУБ, Байгаль […]

READ MORE

ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР АЛТАНЦӨГЦ СУМЫН ЗДТГ-Т ЦАХИМ МАШИН БУЮУ КИОСК МАШИН ШИНЭЭР НЭВТЭРЛЭЭ.

Орон нутаг хөгжүүлэх сангийн 23.500.000 төгрөгөөр Засаг даргын Тамгын газарт киоск машины үйлчилгээг нэвтрүүллээ. Уг машины төрийн үйлчилгээнүүд: 1. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа ✅Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа ✅Гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа ✅Гэрлэсний бүртгэлийн лавлагаа ✅Оршин суугаа хаягийн лавлагаа ✅Иргэний үнэмлэхийн лавлагаа. ✅Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний лавлагаа ✅Регистрийн дугаар өөрчилсний лавлагаа ✅Регистрийн дугаарын […]

READ MORE

ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ‼️

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 04-нд Баян-Өлгий аймгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр тус тус цасан шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна.‼️ Мөн Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр секунд давж хүчтэй салхилах тул болзошгүй […]

READ MORE

110 УТАС – АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

READ MORE

Авлигын эсрэг “НЭГДЬЕ” “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ” .

Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласныг сайшаан дэмжиж, олон […]

READ MORE