Алтанцөгц — Баян-Өлгий аймгийн сум. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу. Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн 4 багийн нийт 713 өрхөд 2738 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 14 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог сум юм.
- Баян-Өлгий аймгийн зүүн урьд хэсэгт:
- Улаанбаатар хотоос 1750 км,
- Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.
- Тус аймгийн Ногооннуур, Баяннуур, Толбо, Бугат болон Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумадтай хиллэдэг.