XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “МЯНГАН ТЭМЭЭ”-ний баярыг зохион байгуулав.

Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, үр хойшдоо өвлүүлэн үлдээх зорилгоор тус суманд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хөрш зэргэлдээ Ногооннуур сум, Бугат сум, Өлгий сум, Увс аймгийн Өмнөговь, Ховд аймгийн Манхан сумаас тэмээчид оролцсон Мянган тэмээний баярыг өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэв. Уг арга хэмжээнд Тэмээний уралдаанд Өлгий сумын 9 дүгээр багийн тэмээчин К.Айбекийн тэмээ түрүүлж, Алтанцөгц сумын тэмээчин М.Жайлаубекийн тэмээ үзүүрлэж, Ногооннуур сумын тэмээчин н.Кеншиликийн тэмээ айрагдав. Шилмэл буур шалгаруулах төрөлд Алтанцөгц сумын 3 дугаар багийн тэмээчин А.Хабылын хүрэн буур 1 дүгээр байр, Өлгий сумын 9 дүгээр багийн тэмээчин К.Айбекийн хөх алаг буур 2 дугаар байр, Алтанцөгц сумын 1 дүгээр багийн тэмээчин Е.Нурболатын саарал буур 3 дугаар байр эзлэв. Тэмээ сургах төрөлд Ногооннуур сумын тэмээчин н.Кеншилик 1 дүгээр байр, Алтанцөгц сумын 1 дүгээр багийн тэмээчин Ж.Жиналыс 2 дугаар байр, Ховд аймгийн Манхан сумын тэмээчин н.Энхтайван 3 дугаар байр тус тус эзлэв.

You May Also Like