Алтанцөгц сумын 2024 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн шуурхай хуралдаанаас гарсан Засаг даргын өгсөн үүрэг даалгавар

  1. Баянбулаг багаас хамуу өвчин гарах шинжтэй байгаа тул онцгойлон анхаарч ажиллахыг нэгжийн малын эмч нарт үүрэг болгох.
  2. Шинээр гарч буй хууль, эрх зүйн шийдвэрийг багийн ард иргэдэд сурталчлан ажиллахыг Хууль, эрх зүйн мэргэжилтэн болон багийн Засаг дарга нарт үүрэг болгох.
  3. Аргаль, Янгир ямаа нутагшиж байгаа газарт үзлэг шалгалт хийж биотехникийн арга хэмжээ авах. БОУБ, Байгаль хамгаалагч  нарт.
  4.  Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг хүргүүлэх мөн биеийн тамир спортын арга хэмжээ хойшлогдсон тул сумуудад болон аймгийн БТСГ-т албан бичиг хүргүүлэх.
  5. Сумын вэб сайтыг байнгын ажиллагаатай болгох.
  6. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт ба хоршоо байгуулах тухай иргэдэд мэдээлэл түгээх.
  7. Цагаан сарын баярыг угтаж аваргуудыг тодруулах, тэмээчдийн баяр болон мөсний баярын хөтөлбөрийг гаргаж товлосон хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх. ХААТасагт
  8. Дулааны нэгдсэн халаалтын хэвийн үйл ажиллагаатай холбоотой байгууллага бүрийн хүсэлтийг авч Жибек жол ХХК-д албан бичиг хүргүүлэх.
  9. Төрийн одон медальд тодорхойлох хүмүүсийн нэрс болон материалын хамт холбогдох газарт хүргүүлэх.
  10. Гэр бүлийн хүчирхийлэл гарч болзошгүй гэр бүлүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг ажлуудыг цаг алдалгүй шуурхай ажиллахыг бүх албан хаагчдад үүрэг болгов.

You May Also Like