ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛЭЭС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ‼️

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 04-нд Баян-Өлгий аймгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр тус тус цасан шуурга цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурна.‼️
Мөн Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 м/с, зарим үед секундэд 24 метр секунд давж хүчтэй салхилах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.‼️
Баян-Өлгий Онцгой Байдлын Газар

You May Also Like