Сумын танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум нь 1925 онд байгуулагдсан, хуучнаар Чандмань уул аймгийн Мээрэнгийн хошуу. Хаш, Баянбулаг, Улаанхаргана, Цагаантүнгэ гэсэн 4 багийн нийт 713 өрхөд 2738 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 14 сумаас эхнээсээ 12-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог хүн амын нягтралаар 65 хүн/га сум юм. Далайн түвшнээс дээш 1415-4208 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн өндөр уулсын мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 5 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

ЗАМ ТЭЭВЭР

Сумын газар нутгаар Баяннуур сум орох 80 км өвлийн цагаар Увс аймгийн Ховд сум орох 53 км, Ховд аймаг орох 220 км зам дайран өнгөрдөг бөгөөд багууд хооронд шороон замаар холбогдсон. Аймгийн төвөөс 45 км шороон замтай цаашид хатуу хучилттай авто замтай болох зайлшгүй шаардлагатай байна.

БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 22 бүлэгт 502 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 27 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 98,6 хувь, суурь боловсролын хамран сургалт 97,3 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь байгаа бөгөөд мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 33 багш хамрагдсан байна. 

Цагаантүнгэ багийн нутагт байршилтай 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 100 хүүхэд хүмүүжиж байна19 багш, ажиллагчидтай1984 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Нам даралтын зуухтай Ашиглалтанд орсоноос хойш ганц ч удаа засвар хийгдээгүй дээвэр, ханаар нь ус нэвчиж их засвар хийж өргөтгөн заал, дуу хөгжмийн кабинет, багшийн хөгжлийн танхимийг нэмж барих шаардлагатай байна. Мөн малчдын хүүхдэд жилийн 4 улиралд сургуулийн өмнөх боловсрол олгох зорилгоор 1-2 багийн төвд цэцэрлэг нээх шаардлагатай.

СУМЫН СОР БҮТЭЭГДЭХҮҮН

Сумын сор бүтээгдэхүүн “Тэмээний хоормог” сүүлийн жилүүдэд чацаргана тариалалтыг дэмжиж ажилласанаар “Нутгийн чацаргана” онцлох бүтээгдэхүүний тоонд орж байна.