5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Маргааш өдөр (22-ны өдөр) Хангайн уулархаг нутаг болон Орхоны сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2024 оны 02 дугаар сарын 23-наас 2024 оны 02 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгийн сав газраар, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн уулархаг нутгаар, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн байна.

You May Also Like