“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН – АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад нэгдлээ.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 2023.01.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг эрх зүйн хэм хэмжээний актыг сурталчлах, хэрэгжилтийг нь хангах хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулж, соён гэгээрүүлэх, нийгмийн сөрөг үр дагаврыг бууруулах чиглэлээр сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан А/25 дугаар захирамжийг сумын нутаг дэвсгэр дээрх нийт худалдаа, үйлчилгээний газруудад танилцуулж, архигүй эрүүл амьдралын хэв маягийг бий болгон, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг уриаллаа. Уг захирамжаар:
📌 Долоо хоног бүрийн Баасан гаригт архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх.
📌 Өдөр бүр 22:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх.
📌21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа зарахгүй байх тухай анхааруулж, дээрх шийдвэрийг зөрчвөл дараах арга хэмжээ авахыг сануулсан.
Үүнд:
📌 Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 6.5.11-т заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
📌 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

You May Also Like