Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц , Баяннуур сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумдын заагт орших Цамбагарав уулын 110960га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой ,ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалагдсан.

Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай.

Энд дэлхийд болон Монголд оронд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уулын БЦГазрын үндсэн зорилго нь байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн онцлог төрх, байгалийн үзэгдэл, ховордсон ан амьтадыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулахад оршино.

You May Also Like