Хөгжлийн банкны ТУЗ-ийг өөрчлөх, 20 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгөв.

Тэрбээр

  • Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх,
  • ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгалаа.

Түүнчлэн үүний хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэг болгов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

You May Also Like