УЛСЫН АВАРГА МАЛЧИД ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

Монгол улсын аварга малчнаар шалгарсан Баян – Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн малчин Р.Самархан, Н.Назгүл нарт УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Орлогч дарга Х.Арман нар шагналыг нь гардуулан өглөө.
Р.Самархан , хань Н.Назгүлийн хамт буянт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа үүлдэр угсаа, чанарыг сайжруулан, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд анхаарч, аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа билээ.

Хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол улсын аварга малчин хэмээх эрхэм алдрын эзэн болсон Р.Самархан, Н.Назгүл нартаа баяр хүргэе.

smart

You May Also Like