НАУРЫЗЫН БАЯРЫГ ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ.

Наурызын баярыг тохиолдуулан дараах арга хэмжээг зохион байгуулж өнгөрүүлэв.

2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагаас баярын нээлтийн ажиллагааг сумын ИТХ-ын дарга М.Өзгерис, Засаг дарга Ш.Айбек нар нээж наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Төсөвт байгууллагууд Казах түмний уламжлалт зан заншлыг таниулж, сурталчлах зорилгоор өөр өөрсдийн бэлтгэсэн урлагийн үзүүлбэрүүдийг үзүүлж  баярын парад  зохион байгуулагдлаа. Үүнд:

Хүүхдийн 2 дугаар цэцэрлэг 1 дүгээр байр
ЕБСургууль 2 дугаар байр
Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг 3 дугаар байр тус тус эзлэв.

Мөнгө шүүрэх ( Тенге iлу) төрлөөр:

1 дүгээр байр Ж.Наурызбек – Ногооннуур сум
2 дугаар байр С.Расуль – Ногооннуур сум

Тулам булаалдах (Көкпар) төрлөөр:

1 дүгээр байр Ш.Жанболат – Алтанцөгц сум
2 дугаар байр Е.Нурболат – Алтанцөгц сум
3 дугаар байр С.Холганат – Алтанцөгц сум

Багуудын дунд зохион байгуулсан АСТ тэмцээнд Улаанхаргана баг 1 дүгээр байр эзлэв.

Мүшайра төрлөөр:

1 дүгээр байр Д. Батырбек

2 дугаар байр Арманай

3 дугаар байр С.Адилмурат нар тус тус байр эзлэв.

Мөн Наурызын баяраар МҮОНРТ нэрэмжит шагнал “Алтан төлийн эзнээр шалгарсан Хаш багийн Аймгийн хошой аварга малчин Х.Сейдолда шагнагдлаа. Шагналыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч болон аймаг ИТХ-ын төлөөлөгч Ш.Алгабек, аймгийн Хүүхэд гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржан, сумын Засаг дарга Ш.Айбек, Орлогч дарга Ш.Шагдар, ХААТасгийн дарга Б.Серик нар  гардууллаа мөн төрийн одон медаль, аймаг, сумын  медалиар дараах хүмүүсийг шагнасан байна. Үүнд:

Алтан гадас одонгоор:

Х.Авлайхан – өндөр настан
М.Асемхан – өндөр настан
С.Жамай – өндөр настан
Н.Атия – өндөр настан
М.Кашет – өндөр настан
С.Мурат – ЕБС-ийн багш
А.Өркен – өндөр настан
З.Хабдолда – ЕБС-ийн ажилчин
Е.Нурзия – өндөр настан

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

С.Аргынбек -ЭМТ-ийн нябо

Аймгийн тэргүүний ажилтанаар:

Х.Бахытхан- малчин
М.Жумабай – тариаланч
С.Замзагүл – өндөр настан
М.Болатхан – тэмээчин

Хүндэт тэмдгээр:

С.Сетерхан – өндөр настан
К.Долдабай – өндөр настан
С.Даулетхан – малчин
М.Тилеухан – малчин

You May Also Like