ЗДТГ-ын бүтэц, зохион байгуулалт

Монгол Улсын хууль тогтоомж, Засгын газрын шийдвэрийг хэрэгжүүлэх болон сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчидийн Хурлын бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэм төрийн захиргааны байгууллагын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр төсөл боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг зохицуулах үйл ажиллагааг эрхэлнэ. Засаг даргын дэргэдэх тасаг, албад нь Тамгын газраас боловсруулж, Засаг даргын шийдвэрлэсэн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүргийг хүлээнэ.

            Тамгын газар нь стратегийн төлөвлөгөө, бодлогын удирдамжийн хэрэгжилт, хөтөлбөр, төслийн биелэлт зэргийг Засаг даргын дэргэдэх тасаг, алба, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн хэрэгжиж байгааг хянах, шалгах, зохицуулах, чиглэл өгөх, мэдээлэл авах  зэрэг эрхтэйгээс гадна дээрх байгууллагаар дамжуулан мэдээлийг цуглуулж хяналт шинжилгээ хийх дүгнэлт гаргах үүрэгтэй ажиллана. Сумын Засаг даргын Тамгын газрын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн гэрээ, төрийн захиргааны албан хаагчдийн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод тус тус тусгаж хэрэгжүүлнэ.