ЗАСАГ ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО.

2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Засаг даргын албан тасалгаанд удирдах албан тушаалтан болон Засаг даргын Тамгын газрын алба хаагчид оролцов. Ээлжит шуурхай хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж үүрэг чиглэл өгөгдөв.

1. Улс даяараа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги шуурхай штабыг шинэчлэн байгуулж 24 цагаар ажиллах хариуцлагатай жижүүрийг томилж нөхцөл байдлыг цаг тухайд нь аймгийн Онцгой комиссод илтгэж ажиллахыг үүрэг болгов.

2. Зүй бус хорогдлын мэдээг цаг тухайд нь малчид, ард иргэдээс, багийн Засаг дарга нар болон Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд тулж ажиллаж мэдээг үнэн зөв гарган Засаг даргад танилцуулж байх.

3. Өвөлжилт хүндэрсэн Баянбулаг багийн малчид, ард иргэдэд багийн Засаг дарга, багийн хүний эмч, малын эмчтэй хамтран эргэж нөхцөл байдлыг сумын онцгой комиссод танилцуулах үүрэг өгч ажиллав.

You May Also Like