ЗАСАГ ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО.

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Засаг даргын албан өрөөнд Засаг даргын Тамгын газрын ажилтан алба хаагчид хуралдав.
Ээлжит шуурхай хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж үүрэг чиглэл өгөгдөв. Үүнд:

1. Наурызын баярыг сумын хэмжээнд өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлэх, үндэсний хувцсаар хувцаслах, баярын үзвэр үйлчилгээний хөтөлбөр гаргах. (Засаг даргын Орлогч).

2. Дулааны улирал ирж байгаа тул гол дагуу хаваржиж байгаа ард иргэд, малчдад шар усны аюулаас урьдчилан сэргийлэх санамж бичиг тараах. (Багийн Засаг дарга нар).

3. Сумын хэмжээнд албан байгууллагууд тус долоо хоногт хуваарийн дагуу гадна талбайн их цэвэрлэгээ хийх. (Бүх төсөвт байгууллагууд).

4. Мал төллөж байгаатай холбогдуулан хуваарьт вакциныг татаж авах, төл малыг тарих ажлыг эрчимжүүлэх. (Мал эмнэлэгийн тасаг).

You May Also Like