БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРТАЙ ЗАСАГ ДАРГА ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАВ.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өргөн барьж, УИХ-аас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн билээ. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад үндэслэн хөдөлмөрийн гэрээг шинээр боловсруулан хүргүүлсэний үр дүнд сумын төрийн байгууллагын дарга, эрхлэгч нартай Засаг дарга хөдөлмөрийн гэрээ байгуулав.
Тус хууль нь хөдөлмөрийн харилцаа хэлбэр, агуулгын хувьд өргөжиж хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, ажлын бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг хэлбэрийн онцлог зохицуулалтыг тусгасан юмаа.

You May Also Like