XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “МӨНГӨЛӨГ ӨВӨЛ” мөсний баярыг зохион байгуулав.

 Сумын ард иргэд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нэгдмэл уур амьсгалыг  бүрдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой “МӨНГӨЛӨГ ӨВӨЛ” мөсний баярыг сумын 1987 оны залуучууд 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөн цар хүрээтэй зохион байгуулав. Сумо бөхийн эмэгтэй төрөлд Х.Күнсауле 1 дүгээр байр, Х.Сайрангүл 2 дугаар байр, Д.Ахгүл 3 дугаар байр, эрэгтэй төрөлд М.Архалых 1 дүгээр байр, Х.Ерганат 2 дугаар байр, К.Аманбек 3 дугаар байр, олс таталтын төрөлд Хаш баг 1 дүгээр байр, 1 дүгээр цэцэрлэг 2 дугаар байр, Улаанхаргана баг 3 дугаар байр, Хоккейн төрөлд ЗДТГ-ын баг 1 дүгээр байр, 2 дугаар цэцэрлэг 2 дугаар байр, Улаанхаргана баг 3 дугаар байр тус тус эзэлж  багийн нийлбэр дүнгээр  ЗДТГ-ын хамт олон 1 дүгээр байр эзэлж шилжин явах цомыг хадгалуулав.

You May Also Like