JCI Монгол байгууллагын Хөгжлийн зөвлөл жил бүр Монгол улсын 21 аймгийн залууст JCI Монгол байгууллагыг сурталчлан таниулж, сургалт, чуулган зохион байгуулж хөгжлийн боломжийг олгодог билээ. Энэ удаад:
2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Газрын харилцааны зааланд тус зохион байгуулагдах гэж байна.
JCI гэдэг нь “Junior Chamber International” гэдэг угийн товчлол бөгөөд Монголоор бол “Идэр Залуу Иргэдийн Танхим” гэж орчуулагдана. Учир нь 18-40 насны залуус нь энэхүү байгууллагын жинхэнэ гишүүн байх эрхтэй бөгөөд уг байгууллага нь дэлхийн залуучуудын хамгийн том байгууллагуудын нэгд зүй ёсоор тооцогддог.
JCI байгууллага нь Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохын хувьд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-н үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож, дэлхийн хэмжээнд танигдсан олон улсын байгууллага болтлоо өргөжжээ.
Өнөөдрийн байдлаар 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 18-40 насны 200.000 идэвхтэй, 1.000.000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэжээ. Дэлхийн JCI нь ІСС /Олон Улсын Худалдааны Танхим/, Удирдлага Хөгжлийн Оюутны Холбоо, РАНО / Пан Азийн болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /CONGO /Төрийн бус байгууллагуудын чуулган/, YBI /Олон улсын залуу бизнесменүүдийн холбоо/, НУБ. Интер-Америкийн сан зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
JCI байгууллага нь залуу манлайлагчдыг хөгжүүлж илүү үр бүтээлтэй, шилдэг удирдагч болгож төлөвшүүлэх, тэдэнд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хамгийн нэр төртэй байдлаар биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг олон улсын залуучуудын байгууллага билээ.
Иймд Баян-Өлгий аймгийн идэвхтэй, манлайлагч залуус, JCI байгууллагыг сонирхогч та бүхнийг энэхүү уулзалтад урьж байна.
Доорх холбоосоор орж онлайнаар бүртгүүлнэ үү.
JCI Монгол байгууллагын хөгжлийн зөвлөл.
Мэдээлэл авах утас: 90009091