Усны сан бүхий газрыг бохирдож, хомсдохоос хамгаалах талаар хийж гүйцэтгэсэн ажил

2022.09.08                                                                                                           Алтанцөгц сум

Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний 01/181 тоот чиглэл хүргүүлэх тухай албан тоотын болон Монгол Улсын Байгаль аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 04 тоот албан даалгавар хүрээнд тус сумын 5 байгууллага, 4 аж ахуйн нэгжийн  150 албан хаагчид оролцуулж орчин тойрон болон нийтийн эдэлбэр газруудыг 1 удаа цэвэрлүүлэв.

Мөн  Тус сумын засаг дарга Ш.Айбек, халамжийн мэргэжилтэн М.Архалых нартай хамтран халамжийн байгууллагын санхүүжилтээр 10 хүнийг ажиллуулж нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэж 20 тонн хог хаягдлыг хогийн цэгт буулгав..

Тэхтийн янгир ямаанд биотехникийн арга хэмээ авч буцах замдаа зам дагуу байгаа хог хаягдлыг байгаль хамгаалагч, олон нийтийн байцаагч нартай цэвэрлэв.

 

Сумын төвийн айл өрх, албан байгууллагуудын эргэн тойрон болон гудамж талбайг хог хаягдлыг байгаль хамгаалагч, 4-р багийн засаг дарга Ө.Еркебулан нартай хамтран шаардлага тавьж цэвэрлүүлэв.

Тус сумын хүйтэн хөтлөөс сумын төв хүртэлх гол замын дагуу байгаа хог хаягдлыг 1 удаа байгаль хамгаалагч, 4-р багийн засаг дарга, олон нийтийн байцаагч нарын хамт цэвэрлэж  1 тонн хог хаягдлыг нэгдсэн хогийн цэгт буулгаж ажиллаа.

Сумын нэгдсэн хогийн цэгийн гадна болон дотор энх замбараагүй асгасан хог хаягдлыг  трактороор түрүүлж янзалж, хог хаягдлын олон нийтийн байцаагч байрлах байр барж хогийн цэгийг хяналтай болгож ажиллаа.

Усны сан бүхий газрыг бохирдож, хомсдохоос хамгаалж сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчид 1 удаа гол горхи, булаг шанд, рашааны ахуйн хог хаягдлыг цэвэрлэв.

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэх, сэргээн засварлах, бүсийн дэглэмийг мөрдүүлж, хэрэгжилтийг ханган ажиллуулахаар сумын засаг дарга Ш.Айбек болон ЗДТГ-ын дарга А.Ерханат, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч нарын хамт ажиллаж байна.

 

Байгаль орчны хяналтын улсын байцаагч                      М.Наранхүү

You May Also Like