СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Монгол Улсын Шадар сайд, тус аймгийн Засаг даргатай байгуулсан 2023 онд хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын баталсан 2023 онд зохион байгуулах гамшгаас хамгаалах ангиллын сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу манай суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон тул өнөөдөр буюу 2023.04.12-ны өдөр сумын онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
📌 Сумын Онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах.
📌 Гамшгаас хамгаалах хамгаалах иж бүрэн сургуульд хамрагдах албан хаагчдын жагсаалтыг гарган, эцэслэн батлах.
📌 Сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн хувцасны болон хээрийн үүргэвч /аранз/, жагсаалын жигдрэлтийг хангуулах.
📌 Сургалт, дадлага явуулах байр, танхимыг бэлтгэх.
📌Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах.
📌 Дууриалган үзүүлэх дадлага хийх барилгыг сонгож, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангах, жигдрэлтийн дадлага хийх.

You May Also Like