БАЙГАЛЬ ОРЧНЫ БАЙЦААГЧ НАР АРД ИРГЭДЭД ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН МАЛ АМЬТНЫ СЭГ ЗЭМИЙГ ИЛ ЗАДГАЙ ХАЯХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭН АЖИЛЛАЛАА.

      Тус сумын байгаль орчны байцаагч нар сумын хөдөө бэлчээр гэдэг газрын ойн сан дагуу оршин суудаг айл өрх бүрт халуун үнс, нурмыг ил задгай асгалгүй тусгайлан бэлдсэн төмөр сав болон нүхэнд хийж, занших ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар сарын 05 -ны өдрийн 02 дугаар албан даалгаврыг танилцуулж, ард иргэдэд ойр орчимд байгаа үхсэн мал амьтны сэг зэмийг ил задгай хаяхгүй байх аль болох устгах тухай мэдээллээр хангаж ажиллав.

You May Also Like