Алтанцөгц суманд 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас баруун зүгт 12 километр зайнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 6-ны өдрийн 15:09:49 цагт 3.6 магнитудын газар хөдлөлт болжээ. 

Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Алтанцөгц сум нь аймгийн төв Өлгий хотоос зүүн зүгт 45 км зайд байрладаг.

You May Also Like