ЦАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ, САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА.

Цаг уурын гаргасан арав хоногийн урьдчилан мэдээгээр өнөөдөр, маргааш буюу арваннэгдүгээр сарын 11, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Мөн салхи 11, 12-нд Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд:

📌Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
📌Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
📌Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх
📌Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах
📌Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
📌Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

You May Also Like