Орон нутаг хөгжүүлэх сангийн 23.500.000 төгрөгөөр Засаг даргын Тамгын газарт киоск машины үйлчилгээг нэвтрүүллээ.
Уг машины төрийн үйлчилгээнүүд:
1. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа
✅Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа
✅Гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа
✅Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
✅Оршин суугаа хаягийн лавлагаа
✅Иргэний үнэмлэхийн лавлагаа.
✅Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний лавлагаа
✅Регистрийн дугаар өөрчилсний лавлагаа
✅Регистрийн дугаарын лавлагаа. ✅Төрсний бүртгэлийн лавлагаа ✅Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан лавлагаа
✅Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа
✅Үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй лавлагаа
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа
✅Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа ✅Хуулийн этгээд татан буугдсан эсэхийн лавлагаа
✅Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа
✅Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа ✅Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
✅Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа
✅Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн дэлгэрэнгүй лавлагаа
✅Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
✅Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
4. Тоон гарын үсэг
✅Тоон гарын үсэг шинээр авах
✅Tоон гарын үсэг хүчингүй болгох
✅Тоон гарын үсэг түр түтгэлзүүлэх
5. Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ
✅Цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээнүүдийг иргэд сумын ЗДТГ-аас авах бүрэн боломжтой боллоо.