Та бүхэндээ Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Одоогоос 33 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт тасралтгүй 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаан шинэ Үндсэн хуулийг баталж, “МЭДЭГТҮН, САХИГТУН” хэмээн даяар олноо зарлан тунхагласан түүхтэй.
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиар тунхагласны түүхт 33 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол эх орон минь мөнх оршиж, төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.
ХҮНДЭТГЭСЭН: БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ХОСБОЛАТ
