Сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 13 ны өдрийн ” Мал амьтны хүүр сэг зэм устгах тухай” А/40 дугаар захирамжийн дагуу булгийн эх, нуур цөөрөм, төв замын дагуу үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг устгалын цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил явагдаж байна. Өчигдөр буюу 4 дүгээр сарын өдөр сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сумын төвийн 130 бод мал, 450 бог малын сэг, зэмийг цуглуулан устгалын цэгт аваачин устгал хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.