- Цагаан сарын баярыг угтаж мянган тэмээний баяр болон мөнгөн өвлийн мөсний баярыг чанартай зохион байгуулах.
- Улсын Хошой аварга малчин өрхөөр шалгарсан Б.Гантулгад Улсын их хурлын гишүүн Т.Аубакир болон дэд сайд С.Зулпхар болон аймгийн сумын удирдлагууд шагнал гардуулж иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх тул төрийн албан хаагчид болон иргэдийг өргөнөөр хамруулах.
- Ээлжит бус чуулганы бэлтгэл ажлыг хангуулж чуулганд оруулах асуудлыг боловсруулах.
- Биеийн тамир спортын их наадмын хөтөлбөр төлөвлөгөөг гаргаж санхүү төсвийг бүрдүүлэх.
- Сумын аварга малчин, саальчин, байгууллагуудаас аваргаар тодруулсан хүмүүсийн нэрсийг нэгтгэж ажлын хэсэг гаргах.
- Мал өвөлжүүлэх, мал төллөхтэй холбоотой багийн Засаг дарга, Хөдөө аж ахуйн тасаг, Мал аж ахуйн тасаг малчдыг эргэж тойрч бэлтгэл ажлыг хангуулах.
- Цаг үеийн тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх.