- Баянбулаг багаас хамуу өвчин гарах шинжтэй байгаа тул онцгойлон анхаарч ажиллахыг нэгжийн малын эмч нарт үүрэг болгох.
- Шинээр гарч буй хууль, эрх зүйн шийдвэрийг багийн ард иргэдэд сурталчлан ажиллахыг Хууль, эрх зүйн мэргэжилтэн болон багийн Засаг дарга нарт үүрэг болгох.
- Аргаль, Янгир ямаа нутагшиж байгаа газарт үзлэг шалгалт хийж биотехникийн арга хэмжээ авах. БОУБ, Байгаль хамгаалагч нарт.
- Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг хүргүүлэх мөн биеийн тамир спортын арга хэмжээ хойшлогдсон тул сумуудад болон аймгийн БТСГ-т албан бичиг хүргүүлэх.
- Сумын вэб сайтыг байнгын ажиллагаатай болгох.
- Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт ба хоршоо байгуулах тухай иргэдэд мэдээлэл түгээх.
- Цагаан сарын баярыг угтаж аваргуудыг тодруулах, тэмээчдийн баяр болон мөсний баярын хөтөлбөрийг гаргаж товлосон хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх. ХААТасагт
- Дулааны нэгдсэн халаалтын хэвийн үйл ажиллагаатай холбоотой байгууллага бүрийн хүсэлтийг авч Жибек жол ХХК-д албан бичиг хүргүүлэх.
- Төрийн одон медальд тодорхойлох хүмүүсийн нэрс болон материалын хамт холбогдох газарт хүргүүлэх.
- Гэр бүлийн хүчирхийлэл гарч болзошгүй гэр бүлүүдэд хууль зүйн туслалцаа үзүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг ажлуудыг цаг алдалгүй шуурхай ажиллахыг бүх албан хаагчдад үүрэг болгов.
