2024 онд “Эхийн алдар” одонгоор шагнагдах болзол хангасан эхчүүдийн баримт бичгийг 02 дугаар сарын 20-ос 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд хүлээн авах болсныг мэдэгдэж байна.
Бүрдүүлэх баримт бичгүүд:
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, /16 нас хүрсэн бол иргэний үнэмлэхийн хуулбарын хамтаар нотариатаар батлуулсан байх/
Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан байх/
Эхийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/
Гурав хүртэлх үрчлэн авсан хүүхэдтэй бол үрчлэлтийн гэрчилгээ, үрчлэлтийн лавлагаа, үрчлэн авсан захирамжийн хамтаар ирүүлнэ.